Ерөнхий эрдмийн тэнхим

тэнхимээс зохиосон уралдаан тэмцээний удирдамжууд

2011 оны 11-р сарын 30 Нийтэлсэн Болормаа

Батлав. Захирал............................../Ph.D М.Нямсүрэн /

Ерөнхий эрдмийн тэнхимээс багш ажилчдыг дунд зохион байгуулах гар бөмбөгийн бооцоот тэмцээний удирдамж

ЗОРИЛГО: Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэндийг дэмжих

ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ: 

Тэнхим, албадуудаас эрэгтэй 2, эмэгтэй  4  тамирчинтай  холимог баг оролцоно. Оролцох багийн тооноос хамаарч тойргийн ба хасагдах журмаар явагдана. Зохион байгуулалтыг техникийн зөвлөгөөнөөр хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ.

БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА:

Тус тэмцээнд оролцох багийн ахлагч нар тухайн тэмцээн эхлэхээс 1 цагийн өмнө багийн мэдүүлэгтэйгээ ирж техникийн зөвлөгөөнд оролцоно.

Оролцох багууд:

1.     Эх барихын тэнхим

2.     Сувилахуйн тэнхим

3.     Эм зүйн тэнхим

4.     Ерөнхий эрдмийн тэнхим

5.     Биоанагаахын тэнхим

6.     Сургалтын алба, Оюутны алба, номын сан

7.     Нийгмийн эрүүл мэндийн тэнхим

8.     Санхүү, ЗАА

ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ОГНОО: 2011 оны 11 сарын 04 нд   15цагт.     Спорт заал

ШАГНАЛ: 1-р байр. Өргөмжлөл. Мөнгөн шагнал

                2-р байр. Өргөмжлөл. Мөнгөн шагнал

                3-р байр. Өргөмжлөл. Мөнгөн шагнал

ЖИЧ: Бооцоо 10000 төгрөг.

 

Ерөнхий эрдмийн тэнхим

лекц 4

2011 оны 11-р сарын 30 Нийтэлсэн Болормаа

Лекц-4

4.Химийн урвалын хурд

§  Химийн урвалын хурд

§  Урвалын хурдад нөлөөлөх хүчин зүйл

Химийн тэнцвэр

§  Буцах ба үл буцах урвал

§  Химийн тэнцвэр. Тэнцвэрийн тогтол

§  Химийн тэнцвэрийн шилжилт. Ле-Шателегийн зарчим

 

Химийн урвалын хурд нь нэгж хугацаанд урвалд оролцсон бодисын концентрацийн өөрчлөлтөөр хэмжигдэнэ.Нэгж хугацаанд урвалд орж байгаа бодисын концентрацийн бууралт буюу урвалаас үүссэн бүтээгдхүүний концентрацийн өсөлтийг химийн урвалын хурд гэнэ. Хэрэв урвал t1- t2 хугацаанд явагдаж, урвалд орж байгаа нэг бодисын концентраци С1- С2 хүртэл өөрчлөгдсөн гэвэл урвалын хурд дараах байдлаар томъёологдоно.       V= Химийн урвалын хурдад урвалд орж буй бодисуудын:

Ш  Шинж чанар

Ш  Концентраци

Ш  Температур

Ш  Катализатор

Ш  Гадаргуу зэрэг хүчин зүйлс нөлөөлнө.

Масс үйлчлэлийн хууль ёсоор: Химийн урвалын хурд бол урвалд орж байгаа бодисуудын стехиометрийн коэффициент зэрэгт дэвшүүлсэн концентрацийн үржвэртэй шууд хамааралтай.  V=K[ A2] [B]

Ш  Шулуун ба буцах урвалын хурд тэнцсэн V1= V2 үед урвалд орж буй бодисын болон урвалаар үүссэн бүтээгдхүүний концентрацийн аль аль нь өөрчлөгдөхгүй тогтмол болдог.Эргэх урвалын ийм төлөв байдлыг химийн тэнцвэр тогтсон төлөв гэнэ.Урвалд орж байгаа бодис эцсийн бүтээгдхүүнд бүрэн хувирч зөвхөн нэг чиглэлээр явагдаж байгаа урвалыг  үл эргэх урвал гэнэ. Ихэнх химийн урвал нь нэг чиглэлд дуустал явагддаггүй харин өөр өөр чиглэлд нэгэн зэрэг явагддаг бөгөөд ийм урвалыг эргэх урвал гэнэ.Молекулуудын хоорондох харилцан үйлчлэлд зайлшгүй шаардагдах молекулын дундаж энергээс арай илүү хэмжээний энергийг идэвхжлийн энерги гэнэ.

Ш  Тухайн бодисын шинж чанар, төлөв байдал нь химийн урвалын хурдад чухал нөлөөтэй.Бодисын агрегат төлөв байдал нь химийн урвалын хурдыг тодорхойлох чухал үзүүлэлт юм.

Ш  Температурыг нэмэгдүүлэхэд молекулын идэвхжлийн энерги ихсэж, урвалд орох молекулын тоо ихэсдэг. Өөрөөр хэлбэл: молекулын мөргөлдөх хөдөлгөөний тоо олширч, урвалд орох идэвхжлийн энерги бий болдог. Туршилтаар температурыг 100-аар нэмэгдүүлэхэд химийн урвалын хурд 2-4 дахин нэмэгдэнэ.

Ш  Концентраци гэдэг нь нэгж эзэлхүүнд оногдож байгаа бодисын тоо хэмжээ юм.Бодисын концентраци нэмэгдэхэд молекулын тоо олширч, мөргөлдөх хөдөлгөөн ихэссэнээр урвалд орох нөхцөл бүрддэг.Бодисын концентрациас урвалын хурд шууд хамаардаг.

Ш  Даралт нь нэгж талбайд үзүүлж буй хүч юм.Даралт зөвхөн хийн системд нөлөө үзүүлнэ.Тэнцвэрт байгаа хийн системийн даралтыг нэмэгдүүлэхэд тэнцвэр хийн молекул цөөн тал руугаа өөрөөр хэлбэл даралт буурах тал руу шилжинэ.

Ш  Бодисын гадаргуугаагаас хамаарч химийн урвалын хурд өөрчлөгддөг.Гадаргууг жижиглэх, бутлах замаар химийн урвалын хурдыг  түргэсгэдэг.

Шулуун ба эргэх урвалын хурдууд тэнцэж урвалын бүтээгдхүүн ба эх бодисын концентраци үл өөрчлөгдөх динамик төлөв байдлыг химийн тэнцвэр гэнэ. Химийн тэнцвэр тогтсон үед бодисын тогтмоллоор хадгалагдаж байгаа концентрацийг тэдгээр бодисын тэнцвэрийн концентраци гэнэ. Гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр эсрэг зүгт явагдах хоёр урвалын хурд тэнцүү биш болохыг химийн тэнцвэрийн шилжилт гэнэ. Гадаад хүчин зүйлсийн нөлөөг зогсооход шинэ нөхцөлд шинэ тэнцвэр дахин тогтдог. Ле-Шательегийн зарчим: Тэнцвэрт байгаа тогтолцоонд гадны ямар нэг хүчин зүйлсээр үйлчилбэл уг үйлчлэлийг бууруулах чиглэлд тэнцвэр шилжинэ.

Ашигласан ном:   Анагаахын хими-1  Цээк

    Хими.   Н.Даваасүрэн   2005он

Био-органик  биш хими  Б. Сүхбаатар

 

лекц 3

2011 оны 11-р сарын 30 Нийтэлсэн Болормаа

Лекц-3

3.Химийн термодинамикийн хууль

 

§  Термодинамикийн үндсэн ойлголт

§   Термодинамикийн  I.II хууль

§   Гиббсын чөлөөт энерги

Химийн урвал нь бодисын хувирал юм. Химийн урвалын үед бодисын шинж чанар өөрчлөгдөхийн зэрэгцээ энергийн хэмжээ мөн өөрчлөгдөж байдаг.

Өөрөөр хэлбэл химийн холбоо үүсэх ба тасрахад тодорхой хэмжээний энерги ялгарах ба шингээх процесс явагддаг. Эдгээр энергийн хэмжигдхүүний харьцаанаас хамаарч урвалын ялгарч байгаа энергийг химийн энерги гэнэ. Энерги хэзээ ч устаж үгүй болдоггүй. Энерги ялгаруулах замаар урвал явагдаж байвал ялгарч буй энерги нь бүтээглэхүүний аль  нэгэнд халаглагдах юмуу , эсвэл орчинд өгөгдөх болно. Харин урвал явагдахад энерги шаардагдаж байвал тэрхүү энерги орчноос авдаг. Ийм учраас аливаа урвалын  энергийн блансыг бодисын бланстай холбож үздэг.амьдралын болон бодисын солилцооны бүхийл процесст оролцох химийн урвалын энергийн бланс дээрхийн адил байдаг байна.

Химийн энерги огт хоосноос  бий болохгүй, устаж үгүй болохгүй, харин нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжинэ.  Термодинамикийн -1 дүгээр хууль

Химийн энерги нь дулааны, механик ба цахилгаан энергид хувирдаг. Тухайлбал:исэлдэн ангижрах урвалын үндсэн дээр батарей цэнэглэх,  энергийг гэрлийн хэлбэрээр ашиглах, фотосинтезын процесс г.м                                               Химийн урвалын үед  шингээгдэж байгаа буюу ялгарч байгаа дулааны энергийн хэмжээг химийн урвалын дулааны эффект гэнэ.Урвалын дулааны эффект нь бодисын агрегат төлөв байдлаас хамаарна. Иймд термохимийн тэгшитгэлд урвалд орж байгаа бодисын томъёоны хажууд тэдгээрийн агрегат төлөв байдлыг бичнэ. Оросын эрдэмтэн Г.И. Гесс термохимийн үндсэн хуулийг туршлагаар нээжээ. Энэ хууль нь: Химийн урвалын дулааны эффект нь урвал ямар замаар явагдсанаас хамаарахгүй харин урвалд орж байгаа бодис ба урвалаас үүсэх бүтээгдхүүний орших төлөв байдлаас хамаарна гэж томъёолдог.                        Урвалын явцад дулаан ялгаруулж явагддаг урвалыг экзотерм урвал, урвалын явцад дулаан шингээж явагддаг урвалыг эндотерм урвал гэж нэрлэдэг.

Тогтмол даралтын дор явагдах урвалын дулааныг бүтээгдэхүүний болон анх авсан бодисуудын энтальпийн Н/дулааны/ зөрүүгээр илэрхийлэгдэнэ.

Экзотерм урвалын үед Н сөрөг утгатай /Н<0=дулаан ялгаруулах

Эндотерм урвалын үедН эерэг утгатай /Н>0=дулаан шингээх

Аливаа бодисын энтальпи нь температур  ба даралтаас хамаардаг. Энтальпи нь төлөв байдлын функц, өөрөөр хэлбэл системийн тухайн үеийн өгөгдсөн төлөв байдлаас хамарах ба харин ямар замаар энэ төлөв байдалд хүрснээс үл хамаарна.0Н0 гэсэн тэмдэглэгээ нь стандарт нөхцлийн дор 1моль бодис урвалд ороход гарсан энтальпийн өөрчлөлтийг илэрхийлнэ.Жишээ нь: нэг моль ус үүсэх урвалын стандарт урвалын энтальпи нь дараах утгатай байна.

2H2/g/+1O2/g/=2H2O  +H0= -286кД/моль

Бодисын энергийн хэмжээг, ялангуяа органик химид хүчилтөрөгчтэй хольж шатааж тогтоодог.Үүний тулд бодисыг шатааж температурын өсөлтийг нь хэмжин авч, түүнээс шаталтын энтальпиг тооцоолно.

Энергийн нэгжийг джоуль /1кДж=1000дж/

Харин калори /1ккал=1000кал/ ба 1кал=4,18Дж тэнцүү байна.

1калори гэдэг нь1гр усыг 14,50С-аас 15,50С хүртэл  халаахад шаарлаглах энергийн хэмжээ юм. Олон тооны хүнсний бүтээгдэхүүн  хүний биед СО2 ба Н2О болтлоо шатдаг. Жишээ  нь глюкозын шатах урвалыг авч үзье.

С12Н12О6/s/ + 2/g/ =6СО2 /g/ + 2О/I/ +Н0=-2815кДж/моль

Шаталтын  энтальпийг тогтоосноор бодисын солилцоонд түүнтэй адил явагдах процесс хамгийн ихдээ хэдий хэмжээний урвалын энтальпитай байх талаарх мэдээллийг өгнө. Шатах процесс нь биед шууд явандахгүй завсрын бүтээгдэхүүн үүсгэн шат дараалан торуу замаар явагддаг. Энэ нь биеийн нийт энергийн балансд нөлөөлөхгүй. Учир шат дараалан явагддаг урвалын нийт энтальпи нь шат тус бүрийн урвалын энтальпийн нийлбэртэй тэнцүү байдаг.Үүнийг Гессийн хууль  гэнэ. Дараалан явагдах урвалын Н0- - ийн утгуудыг нэмэх ба хасах замаар нийт энергийг тооцоолно. Хүний биед илүүдэл энерги /жиш: хоол их идэх, хөдөлгөөн дутагдалтай үед/ биеийг температурыг ихэсгэхгүй, харин өөхний хэлбэрээ хадаглагдана. Өөх нь нөөц энерги бөгөөд хоол хүнсээр биед шаардлагатай энерги ханагадаж чадахгүй тохиолдолд энерги ялгаруулан задардаг.

Термодинамикийн -1р хууль нь байгалийн болон технологийн процессуудын энергийн тоон үнэлгээ хийх боломж өгдөг боловч урвал явагдах эсэх, явагдвал ямар чиглэл явагдахыг тодорхойлж чадахгүй. Үүнд: Термодинамикийн -2р хууль хариу өгдөг. Энэ хууль нь байгалийн болон технологийн процессууд зөвхөн нэг чиглэлд аяндаа явагдаж улмаар тэнцвэрт системд  шилжихийг эрмэлзэж байдгийг баталдаг. Жишээ: аяндаа явагдах ус дээрээс дооошоо урсах, дулаан халуун биетээс  хүйтэн биет рүү шилжих, хий өндөр даралтаас бага даралтанд шилжих, уусдаг бодис уусмалыг дотор жигд тархан хуваарилагдах зэрэг аядаа явагддаг процессууд юм. Аливаа системийн өөрөө аяндаа явагдах плоцессуудын чиглэлийг урвалын энтропийн/S/ өөрчлөлтөөр тодорхойлогдоно. Энтропийн ихсэлт нь их концентрацитайгаас бага концентрацтай уусмал руу концентраци нь тэнцүү болтол жижиг хэсэг тархах диффузын хөдөлгөгч хүч байдаг. Системийн энтропи нь төлөв байдлын функц бөгөөд тодорхой нөхцөлд тогтмол утгатай байдаг.Химийн урвалын үед анхы бодисууд болон тэдгээрийн эмх цэгц өөрчлөгддөг. Урвалын явцад ихэнх тохиолдолд  энтропийн өөрчлөлт // гарах бөгөөд үүнийг урвалын энтропи гэнэ. Энтропийн ихсэлт нь урвалыг өрнүүлнэ. Тухайн урвалыг өрнүүлэх эсвэл сааруулах төлөв байдлын өөрчлөлтийг урьдичлан, үнэн магадлалтай гарахын тулд  урвалын энтропийг тооцоолох шаардлагатай байдаг. Нийт энерги дэх урвалын энтропийн эзлэх хувь нь темпелатулаас хамаарах бөгөөд уг хамаарлын математик илэрхийлэлийг Гиббс-Гелмонгольцийн  тэгшитгэл гэнэ.

G=H-T*S

 

 

Ашигласан ном:   Анагаахын хими-1  Цээк

    Хими.   Н.Даваасүрэн   2005он

Био-органик  биш хими  Б. Сүхбаатар

 

лекц 2

2011 оны 11-р сарын 30 Нийтэлсэн Болормаа

2.Химийн холбоо. Түүний төрлүүд

 

§  Химийн холбооны тухай ойлголт

§  Химийн холбооны шинж чанар

§  Химийн холбооны төрлүүд. Ковалет холбоо

§  Ионы холбоо

§  Устөрөгчийн холбоо

§  Металлын холбоо

§  Бойлын хууль,/ даралт ба эзэлхүүний хоорондын хамаарал

/ эзэлхүүн ба температурын хамаарал идеаль хийн хууль, Генрийн хууль, Дальтоны хууль ,амьсгалын хийн диффузи, цусны даралт/

Атомуудыг хооронд нь холбож буй хүчийг химийн холбоо гэнэ. Атомууд нэгдэж дан ба нийлмэл бодисыг үүсгэхэд химийн холбооны янз бүрийн хэв маяг үүсдэг. Химийн холбоо үүсгэхэд цахилгаан сөрөг чанар чухал нөлөөтэй. Цахилгаан сөрөг чанар гэдэг нь атомууд гадаад давхраагаа электроноор бүрэн дүүргэхийн тулд өөрөөр хэлбэл батжилтай гадаад давхраа үүсгэхийн тулд нөгөө атомынхаа электроныг өөрт татах чадварыг хэлнэ. Химийн нэгдэл үүсгэж байгаа элементүүдийн атомуудын ц.с.ч хэдий чинээ ялгаатай байна үүсч байгаа химийн холбоо төдий чинээ туйлтай байна. Химийн холбооны энерги гэдэг нь уг холбоог бүрэн таслахад зарцуулагдах ажлаар тодорхойлогддог бөгөөд түүний холбогдол их бол холбоо нь төдий чинээ бат бэх  байдаг. Холбогдож буй атомуудын цахилгаан сөрөг чанарын ялгаанаас болж электроны хос нь аль нэг атомынхаа тал руу хэлбийж байдгаас молекул дах атомууд дээр эерэг,сөрөг цэнэгийн илрэл гардаг. Ингэж молекул эерэг, сөрөг цэнэгтэй ионуудаас бүрэлдэн тогтдог гэж үзэх үед молекул дах атомууд дээр илрэх цэнэгийн хэмжигдхүүнийг исэлдэхүйн хэм гэнэ.

Ионы холбоо: Харьцангуй цахилгаан сөрөг чанар нь эрс ялгаатай элементийн атомын хооронд электрон бүрмөсөн шилжсэний дүнд үүсдэг эерэг, сөрөг цэнэгтэй ионуудын цахилгаан таталцлын хүчээр атомууд хоорондоо холбогдож болно.Үүнийг ионы холбоо гэнэ. Ион нь атом электроныг нэгдүүлэх буюу алдах замаар үүссэн цэнэгтэй жижиг хэсэг юм.Na  ба  CI-ийн хооронд урвал эрчимтэй явагдана.            2Na0+ CI20= 2Na+CI-

Ионы холбоонд ковалентын холбоотой адил холбооны чиглэлт чанар, ханасан чанар гэж байдаггүй, ион нэг бүр нь эсрэг цэнэгтэй анион буюу катионаар жигд хүрээлэгдсэн байдаг. Эсрэг цэнэгтэй зэргэлдээх ионуудын үүсгэсэн цахилгаан орны үйлчлэлийн дор тухайн ионы цөм гадна талын электронт давхрааны электрон тухайлбал валентын электронууд нь катионы тал руу хазайх мэтээр харьцангуй шилжиж байрласан байна.Үүнээс болж холбооны ионт чанар буурч түүнд туйлт чанар илрэх хандлага гардаг.Үүнийг ионуудын. Катионыхаас анионы туйлшрах чанар илүү байдаг. Бодисын өнгө анионы туйлшрах чанартай холбоотой байдаг.Тухайлбал: Дараах нэгдлүүдийн CuF2 CuCI2 CuBr2  өнгө улам гүн болох нь  анионы радиус ихсэхийн хирээр  өнгөгүй  шар  хар туйлшрах чанар нь ихсэж, электроны цэнэг анионоос катион руу шилждэг бөгөөд тэрхүү электроны шилжихэд шаардагдах энерги нь спектрийн үзэгдэх гэрлийн мужид харгалздаг байна. Иймд эдгээр нэгдэл өнгөгүйгээс өнгөтэй болж харагдана.

Ковалент холбоо: Холбогдож байгаа атомуудын гадаад давхраанд байгаа хослоогүй электронуудаас нэг буюу хэд хэдэн электрон нь хос үүсгэж тэдгээр нь атомуудыг хооронд нь холбож химийн холбоо үүсгэдэг. Ийм холбоог ковалент холбоо гэнэ. Хослоогүй электроны тоо уул атомын ковалент холбоо үүсгэх чадварыг илэрхийлдэг. Хэрэв тухайн элементийн гадаад давхраанд электронгүй хоосон орбиталь байвал атомыг цочроох замаар хослоогүй электроны тоог нэмэгдүүлж ковалент үүсгэх чадварыг ихэсгэж болно. Ц.с.ч адил атомуудын харилцан үйлчлэх үед туйлгүй ковалент, ц.с.ч ялгаатай атомуудын хооронд туйлт ковалент холбоо үүсдэг. Жишээ:1 Валент холбооны онол (ВХО) ёсоор хослоогүй электроны тоогоор тодорхойлогдох  бромын ковалент чанар 1-тэй тэнцүү байна. Харин бром нь сэрсэн төлөв байдалд шилжсэн үед бром хослоогүй электроны тоондоо харгалзсан 3,5,7 гэсэн ковалент үзүүлэх боломжтой.Тухайлбал эхлээд р- орбиталь дээрх электроны хос салж нэг электрон d-орбитальд шилжин очиж хослоогүй 3 электроны тоонд харгалзсан 3 ковалент холбоо үүсгэдэг байна. Жишээ:2 Цахиурын атом 1s22s22p63s23p2 гэсэн электрон бүтэцтэй.Харин сэрсэн төлөв байдалд атом хослоогүй 4 электронтой болдог. Иймд цахиурын сэрсэн атомын 4  хослоогүй электрон тус бүр хослоогүй нэг электронтой фторын 4 атомтай дөрвөн ковалент холбоог ердийн ковалентын механизмаар үүсгэж SiF4 гэсэн молекул үүсгэдэг.Харин SiF4-ын саармаг молекул фторын сөрөг цэнэгтэй 2 ионыг нэгдүүлж  SiF62- гэсэн ионыг үүсгэдэг.SiF62-г үүсгэсэн холбоо бол цахиурын атомын 3d- гэсэн чөлөөт орбиталь, фторын сөрөг цэнэгтэй ионы хувааж эзэмшээгүй электрон хосын хооронд бий болдог донор- акцепторын механизмаар үүсдэг байна.Гэтэл нүүрстөрөгчийн атом сэрсэн төлөв байдлаас (1s22s22p3) –аа цахиуртай адил CF4 гэсэн нэгдэл үүсгэдэг боловч харин CF62- гэсэн ион үүсгэж чаддаггүй байна.Учир нь нүүрстөрөгчийн атомд 3d- гэсэн чөлөөт орбиталь байдаггүй.

Устөрөгчийн холбоо: Устөрөгчийн холбоо нь устөрөгчийн амом цахилгаан сөрөг чанар ихтэй атомуудтай үүсгэгдсэн туйлтай молекулуудын хооронд үүслэг донор акцепторын холбоогы нэгэн хэлбэр юм. Устөрөгчийн холбоо үүсэх механизмыг Н2О, НF  дах устөрөгч,  фторын молекулуудын хооронд үүсэх холбоон дээр авч үзье.

Устөрөгчийн холбоо нь устөрөгчтэй холбогдсон атомын цахилгаан сөрөг чанраас хамаарч янз бүрээр илэрдэг. Жи: фторт устөрөгчийн молекулын хооронд 25-40кДжмоль, хүчилтөрөгчийн устөрөгчтэй нэгдсэн молекулууд 13-29 кДжмоль-1   г.м Усны молекулд хүчилтөрөгчийн нэг атом устөрөгчийн 4 атомаар дамжин хүчилтөрөгчийн өөр 4 атомтай холбогдож, тетраэдрийг үүсгэдэг. Устөрөгчийн холбооноос болж үүссэн энэхүү бүтэц, байгуулалтаасаа болж мөс нягт биш, хөвсгөр чанартай болсон байдаг. Үүний баталгаа нь мөсийг хайлуулахад түүний доторхи устөрөгчийн холбооны нэг хэсэг /-10% нь/ тасарснаас нягтран шингэн ус  болдог явдал юм. Мөсний молекулд устөрөгчийн холбооны энерги 20кДж*моль-1 байдаг.

Устөрөгчийн холбоо биологийн болон биохимийн плоцесуудад чухал үүрэг гүйцэтгэдэг. Уураг нь өөр хоорондоо пептидийн холбоогоор холбогдсон аминхүчлүүдээс тогтдог. Нэг полипептидийн хэлхээний устөрөгчийн атом / =И-Н/ ба нөгөө полипептидийн хэлхээний хүчилтөрөгчийн атомын /-СО-/ хооронд устөрөгчийн холбоо үүснэ.Уургийн хоёрдогч бүтцийн ороомог үүсэх нь устөрөгчийн холбоо үүсдэгээр тайлбарлагдана.

Металлын холбоо: Металлууд цахилгаан  дамжуулах чанар өндөр байдаг нь металл дамжуулагчийн дотор электронууд чөлөөтэй хөдөлж байдгаар тайлбарлагдана. Энэ нь металлын атомын электрон бүрхүүлд хоосон орбитал байдагтай, мөн гадна давхрааны электронууд цөмдөө сул хүчээр хобогдсон байдагтай холбоотой.Металлууд иончлолын энерги багатай, валентын электронууд атомд сул холбогдсон байдаг. Ийм болохоор металлын атомын талстын торын дотор электронууд бие биетэйгээ холбогдон оршино. Энэ электронууд нь талстын доторхи атомуудтай харилцан үйлчлэлцэх хүчийг бий болгоно. Энэ хүчийг металлын холбоо гэнэ.

 

Ашигласан ном:   Анагаахын хими-1  Цээк

    Хими.   Н.Даваасүрэн   2005он

Био-органик  биш хими  Б. Сүхбаатар

 

 

Химийн үндсэн ойлголт

2011 оны 11-р сарын 30 Нийтэлсэн Болормаа

Лекц-1.

Удиртгал

 

Бидийг  хүрээлэн байгаа юмс бүгд материаллаг бодитой байгаа бөгөөд бүгд бодисоос тогтоно. Иймд химийн ШУ нь амьд амьгүй байгаль ертөнцийг бүрдүүлж байгаа бодисын найрлага, бүтэц тэдгээрийн хувирч өөрчлөгдөх зүй тогтлыг судалдаг юм. Химийн шу нь бусад олон  шу- тай нягт холбоотой байдаг. Эдгээрийн дотроос анагаах ухаантай хэрхэн холбоотой болохыг бид  анагаахын хими хичээлээр судална. Хүний бие махбод химийн элементүүд, тэдгээрийн нэгдлээс бүрэлдэн тогтоно.

Бие махбод эсийн дотор амьдралын нарийн хувирал болох химийн урвалууд явагдаж байдаг. Ийм болохоор амьд бие махбод нь химийн судалгааны нэгэн хасэг болж байдаг. Орчин үед химийн шу нь анагаах ухааны практикт эмгэгийг илрүүлж, оншилох, эмчлэх болон хянах хэрэглүүр болж байна.

Химийн хуулиудыг ашиглан бие махбодод явагдаж байдаг процессуудын учир шалтгааныг тайлбарладаг. Бие махбодын эд эс ба биологийн шингэнүүдийн бүтэц тоо ба чанарыг найрлагыг эрүүл ба эмгэгийн үед харьцуулан гаргасан судалгаа, хэмжилтийн үр дүн нь өөрчлөлтийг илрүүлэн оношилгоо тогтоох, эмчилгээ хийх үндэслэлийг бий болгодог. Өвчнийг эмчилэхэд эмийн бодсууд чухал ач холбогдолтой. Эмнэл зүйн анагаах ухаанд эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор химийн анализын чанарыг ба тооны аргыг өргөн хэрэглэж байна.

Оншилгоо эмчигээний явцад эмч хүний өдөр тутмын үйл ажиллагаанд химийн процесс оролцоогүй зүйл гэж нэгээхэн ч байхгүй ба орчин цагийн анагаахын шу-ыг химиийн шу-гээр төсөөлөхийн аргагүй. Ялангуяа анагаахын мэргэжилтэн болох гэж буй бидний хувьд химийн шу-ны үндсэн мэдлэг нь биохими болон физиологи, эм судлал г.м мэргэжлийн суурь хичээлүүдийн үндэс суурь нь болж өгдөг.

 

Химийн  ШУ-ны үндсэн ойлголт

§  Атом молекулын сургаал

§  Химийн үндсэн хуулиуд

§  Бодисын ангилал

§  Атомын бүтэц

§  Үелэх систем, биогены элементүүд

 

Химийн шинжлэх ухаан нь материйн химийн хувирал, молекулын бүтэц, бодисын шинж чанарын хоорондын холбоо, бодис өөрчлөгдөх зүй тогтол, учир шалтгаан зэргийг судалдаг байгалийн шинжлэлийн салбар юм. Химийн хувирал явагдахад шинэ молекул, чөлөөт язгуур, атом үүсдэг ба физик өөрчлөлтийн үед бодисын молекул найрлага бүтээгдхүүн өөрчлөгдөхгүй. Бодисын шинж чанар гэж үнэр, амт, өнгө, хайлах, буцлах температураас гадна энерги шингээх, ялгаруулах үйл явцын улмаас өөр бодис болон хувирах чанар, амьд организмд үзүүлэх нөлөө зэргийг багтаан ойлгох явдал юм.

Материйн нэг дүрс буюу нэг төрлийн молекулаас бүтэх материйн тодорхой  хэлбэрийг бодис гэнэ.

·         Аливаа бодисын бүрэлдэхүүнийг өөрчлөхгүйгээр явагдах өөрчлөлтийг тухайн бодисын физик хувирал гэнэ.

·         Анхны бодис өөр өөр шинж чанар бүхий нэг юм уу хэд хэдэн бодис болон хувирах өөрчлөлт буюу бодисын бүтэц бүрэлдэхүүнд гарах өөрчлөлтийг бодисын химийн хувирал гэнэ.

Тэгвэл химийн шу нь материйн хөдөлгөөний нэгэн хэлбэр болох химийн хэлбэрийг судалдаг. Материйн хөдөлгөөний химийн хэлбэр нь атомуудын харилцан үйлчлэлээр тодорхойлогдоно.

Иймд химийн шу нь амьд ба амьгүй байгаль, ертөнцийг бүрдүүлж байгаа бодисын найрлага, бүтэц, тэдгээрийн хувирч өөрчлөгдөх зүй тогтлыг судалдаг ухаан юм.

Бүх химийн шу-ны онолын үндэс нь атом молекулын тухай сургаал юм.Уг   бодисын хими шинж чанарыг хадгалсан бодисын хамгийн жижиг хэсгийг молекул гэнэ. Молекулын найрлага ба химийн бүтцээр түүний хими шинж чанар тодорхойлогдоно. Дан ба нийлмэл бодисын молекулын найрлагад оролцож байгаа химийн элементийн хамгийн жижиг хэсгийн атом гэнэ. Атомын химийн шинж чанар түүний бүтцээр тодорхойлогдоно.

Нэг буюу хэд хэдэн электронууд ба нэмэх цэнэг бүхий цөмөөс тогтсон цахилгаан саармаг жижиг хэсгийг атом гэнэ. Материйн бүтцийн тулгын чулуу нь атом юм. Атом нь эгэл жижиг хэсгүүд болох протон /р+/, нейтрон /n/,  электрон /е-/ -оос тогтоно. Протон /р+/, нейтрон /n/,  электрон /е-/  нь цэнэг болон массаараа ялгагдан тодорхойлогдоно.

 

Гурван чухал эгэл хэсгүүдийн  цэнэг болон масс

Нэр

тэмдэг

Харьцангуй цэнэг

Харьцангуй масс

Абсолют масс

Протон

          P+

+1

1.0073

1.66*1024

Нейтрон

n

0

1.0087

1.66*1024

электрон

e-

-1

5*104

9.10*1024

 

Атом молекулын сургаалын үүднээс үзвэл атомуудын тодорхой дүрсийг химийн элемент гэнэ. Цөмийн нэмэх цэнэгээрээ ижил атомуудын дүрсийг химийн элемент гэнэ.

Атомууд өөр элементийн нэг юм уу хэд хэдэн атомыг нэгтгэх чадварыг тухайн элементийн валент чанар гэнэ. Элементийн валент чанар электроны гадаад бүрхүүлийн өөрчлөлтөөс хамаардаг.Үелэх хууль нь байгаль ертөнцийн улам бүр нарийн тодорхой гүнзгий танин мэдэх болсноор дараахь байдлаар тодорхойлогдох болсон.” Химийн элементийн шинж чанар нь түүний атомын цөмийн цэнэгтэй үечилсэн хамааралтай байна” Энэ нь  юуны өмнө элементийн атомын доторхи электроны тоог илтгэгч цөмийн нэмэх цэнэгийн тоо үелэх систем дэх атомын дэс дугаарын тоо буюу атомын тоотой утга тохирч болохыг тогтоосон.үелэх хуулийн мөн чанар нь атом бол өөр хоорондоо үйлчлэгч цахилгаан цэнэгүүд буюу эерэгээр цэнэглэгдсэн цөм түүнийг тойрон эргэгч сөрөг цэнэгтэй электронуудын харилцан үйлчлэлийн бүхэл бүтэн тогтолцоо гэдгийг харуулж байна.Байгальд явагдаж буй химийн ихэнх урвал нь атомын цөмөөс харьцангуйгаар алслагдан гадаад хүрээллийн электроны харилцан үйлчлэлийн үр дүн юм. Атомын бүрдэл хэсэг болох электрон нь зөвхөн сөрөг цэнэгтэй материаллаг бие болохын зэрэгцээ долгионлог шинжтэй. Атомын электронт бүрхүүлд байгаа электроны тоо уул атомын цөмийн эерэг цэнэгийн тоотой тэнцүү байхаас гадна бүрхүүл тус бүрт уул элементийн орших үеийн тоотой зохилдсон энергийн түвшин агуулагдана. Нэг бүлэгт оршдог элементүүдийн шинж чанар төсөөтэй байдаг нь тэдгээрийн электронт бүрхүүл төстэй байдгаар тайлбарлагдана. Атом дах энергийн хэмжээг илэрхийлж буй тоо нь электрон бүрхүүлийн чухал үзүүлэлт бөгөөд үүнийг гол квантын тоо гэнэ.  Гадны нөлөөлөлд өртөөгүй атомын электрон нь ердийн буюу үндсэн төлөвт байна.Харин атом өдөөгдөхөд электрон энергийн квант шингээж, энергийн хувьд илүү төлөв байдалд шилжсэнээр электрон бүрхүүлийн хэмжээ, хэлбэр тодорхойгоор өөрчлөгдөнө.Атом өдөөгдсөн төлөвөөсөө ердийн төлөвт эргэн ороход электрон түүнд холбогдох энергийн квантыг цацаргана. Цочирсон атомаас тодорхой давтамж, долгионы урт бүхий туяа хэлбэрээр энергийн квант цацрахад үндэслэн спектр судалгааны ажлыг явуулдаг. Атомаас цацрах туяа нь спектрт тодорхой байрласан шугамуудыг үүсгэдэг. Атомын нэг гол шинж чанар бол түүний цөмийн цэнэг бөгөөд энэ нь тухайн элементийн үелэх системд эзлэх байр, электроны тоо, тэдгээрийн зэргийг тодорхойлж өгдөг. Шинж чанар нь дэс дараалан өөрчлөгдөж байгаа элементүүдийг цөмийн цэнэгийн ихсэх дарааллаар эгнүүлж нэг эгнээ болгоод тэдгээрийн доор шинж чанараараа төстэй элементүүдийг чиг чигт байрлуулан хоёр дах гурав дах гэх мэтчилэн зэрэгцүүлэн бичихэд бие биеэс хамаарсан тодорхой үелэх тогтолцоо бүхий хүснэгт үүсэх бөгөөд үүнийг үелэх систем гэнэ.Тухайн элементийн үелэх системд оршиж байгаа үеийн дугаар нь түүний   атомын энергийн  түвшингийн тоотой тэнцүү. Элементийн атомын орбиталиудын электроноор хэрхэн дүүргэгдэж байгаа байдлаас S, P, D, F-элемент гэж ангилна. Электроны гадаад давхрааны S- орбиталь электроноор бөглөгдөж байгаа элементүүдийг S- элемент гэнэ. Электроны гаднах давхрааны P- орбиталь электроноор бөглөгдөж байвал P- элемент гэнэ. Электроны гадаад давхраандаа гол төлөв 2 электронтой, гаднаасаа 2 дах төвшингийн d-төвшин 1-10 хүртэл электроноор бөглөгдөж байгаа элементүүдийг d-элемент гэнэ.

Атомыг электрон бүрхүүлийн бүтцээр авч үзвэл: Нэг дэд бүлэгт оршиж байгаа элементүүд ижил электрон бүрхүүлийн бүтэцтэй байгаа нь тэдгээрийн нэгдлийн шинж чанар адил төстэй байдгийг тайлбарлах бололцоог өгдөг.Ийм учраас химийн элементүүд тэдгээрийн нэгдлийн шинж чанар үелэн давтагдах хамааралтай төдийгүй элементүүдийн атомын электрон бүрхүүлийн бүтэц ч үелэн давтагдах зүй тогтолтой байдаг байна.Ийм байдлаар элементүүдийн үелэх систем нь атомын бүтэцтэйгээ нарийн холбоотой.

·         Үелэх хуулийг нээсэн нь байгалийн юмс үзэгдлүүд, тэдгээрийн өөр хоорондоо харилцан холбоотой нэг нэгээсээ хамаарсан зүй тогтолтой байдгийн баталгаа

·         Үелэх хууль, үелэх системийг ашиглан шинэ, шинэ элементүүдыг урьдчилан таамагдаж тэдгээрийн нэгдлүүдийг урьдчилан таамаглах боломжтой болсон

·         Үелэх хуулийн үндсэн дээр Z=1 ээс  Z=92 хүртэл элементүүдийг  үелэх системийн хоосон нүдүүдэд бөглөж мөн ураны дараах элементүүдийг нээсэн

·         Үелэх хууль нь зөвхөн химийн шинжлэх ухаан төдийгүй бусад байгалийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой.Элементүүдийн үелэх системийг ашиглан шинэ полимер материал, хагас дамжуулагчид, өндөр температурт тэсвэртэй хайлш, тодорхой шинж чанар бүхий бодисууд гарган авах зэрэг үйлдвэрлэл техникийн асуудлуудыг амжилттай шийдвэрлэж байна.

Хүний бие махбодид үелэх системийн ихэнх элементүүд агуулагддаг ба эдгээр элементүүд нь хүний амьдрал, өсөлт, хөгжилт, бодисын солилцоонд зайлшгүй хэрэгтэй байдаг. Хүчилтөрөгч, нүүрстөрөгч, устөрөгч, азот, кальци, фосфор, зэс, фтор, бром, иод зэрэг 20 гаруй элементүүдыг биогены элементүүд гэнэ. Химийн элементүүдыг физиологийн үүрэг, биологийн идэвхи, бодисын солилцоонд оролцох байдлаар нь:

  •  Амьдралд амин чухал хэрэгцээтэй
  • Зайлшгүй хэрэгцээтэй
  • Бие махбодын найрлагад байх боловч биологийн үүрэг нь бага гэж ангилна.

Элементийн биологийн идэвхи нь түүний үелэх системд эзлэх байрлалаас хамаардаг.

Масс хадгалагдах хууль:1748 онд М.В Ломоносов нээжээ.*Химийн урвалд орж байгаа бодисуудын масс урвалын дүнд үүссэн бодисуудын масстай тэнцүү* гэж томьёолсон байна. Нэг элементүүдийн атомуудаас үүссэн бодисыг дан бодис гэнэ. Янз бүрийн элементүүдийн  атомуудаас үүссэн бодисыг нийлмэл бодис гэнэ.

 

 

Ашигласан ном:   Анагаахын  хими-1  Цээк

    Хими.   Н.Даваасүрэн   2005он

Био-органик  биш хими  Б. Сүхбаатар

зарлал

2011 оны 11-р сарын 10 Нийтэлсэн Болормаа
тэнхимийн багш нар та бүгдийг 2011 оны гэрээний тайлангаа яаралтай тэнхимд авчирч өгнө үү

Мэндчилгээ

2011 оны 11-р сарын 10 Нийтэлсэн Болормаа
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.