лекц 4

Лекц-4

4.Химийн урвалын хурд

§  Химийн урвалын хурд

§  Урвалын хурдад нөлөөлөх хүчин зүйл

Химийн тэнцвэр

§  Буцах ба үл буцах урвал

§  Химийн тэнцвэр. Тэнцвэрийн тогтол

§  Химийн тэнцвэрийн шилжилт. Ле-Шателегийн зарчим

 

Химийн урвалын хурд нь нэгж хугацаанд урвалд оролцсон бодисын концентрацийн өөрчлөлтөөр хэмжигдэнэ.Нэгж хугацаанд урвалд орж байгаа бодисын концентрацийн бууралт буюу урвалаас үүссэн бүтээгдхүүний концентрацийн өсөлтийг химийн урвалын хурд гэнэ. Хэрэв урвал t1- t2 хугацаанд явагдаж, урвалд орж байгаа нэг бодисын концентраци С1- С2 хүртэл өөрчлөгдсөн гэвэл урвалын хурд дараах байдлаар томъёологдоно.       V= Химийн урвалын хурдад урвалд орж буй бодисуудын:

Ш  Шинж чанар

Ш  Концентраци

Ш  Температур

Ш  Катализатор

Ш  Гадаргуу зэрэг хүчин зүйлс нөлөөлнө.

Масс үйлчлэлийн хууль ёсоор: Химийн урвалын хурд бол урвалд орж байгаа бодисуудын стехиометрийн коэффициент зэрэгт дэвшүүлсэн концентрацийн үржвэртэй шууд хамааралтай.  V=K[ A2] [B]

Ш  Шулуун ба буцах урвалын хурд тэнцсэн V1= V2 үед урвалд орж буй бодисын болон урвалаар үүссэн бүтээгдхүүний концентрацийн аль аль нь өөрчлөгдөхгүй тогтмол болдог.Эргэх урвалын ийм төлөв байдлыг химийн тэнцвэр тогтсон төлөв гэнэ.Урвалд орж байгаа бодис эцсийн бүтээгдхүүнд бүрэн хувирч зөвхөн нэг чиглэлээр явагдаж байгаа урвалыг  үл эргэх урвал гэнэ. Ихэнх химийн урвал нь нэг чиглэлд дуустал явагддаггүй харин өөр өөр чиглэлд нэгэн зэрэг явагддаг бөгөөд ийм урвалыг эргэх урвал гэнэ.Молекулуудын хоорондох харилцан үйлчлэлд зайлшгүй шаардагдах молекулын дундаж энергээс арай илүү хэмжээний энергийг идэвхжлийн энерги гэнэ.

Ш  Тухайн бодисын шинж чанар, төлөв байдал нь химийн урвалын хурдад чухал нөлөөтэй.Бодисын агрегат төлөв байдал нь химийн урвалын хурдыг тодорхойлох чухал үзүүлэлт юм.

Ш  Температурыг нэмэгдүүлэхэд молекулын идэвхжлийн энерги ихсэж, урвалд орох молекулын тоо ихэсдэг. Өөрөөр хэлбэл: молекулын мөргөлдөх хөдөлгөөний тоо олширч, урвалд орох идэвхжлийн энерги бий болдог. Туршилтаар температурыг 100-аар нэмэгдүүлэхэд химийн урвалын хурд 2-4 дахин нэмэгдэнэ.

Ш  Концентраци гэдэг нь нэгж эзэлхүүнд оногдож байгаа бодисын тоо хэмжээ юм.Бодисын концентраци нэмэгдэхэд молекулын тоо олширч, мөргөлдөх хөдөлгөөн ихэссэнээр урвалд орох нөхцөл бүрддэг.Бодисын концентрациас урвалын хурд шууд хамаардаг.

Ш  Даралт нь нэгж талбайд үзүүлж буй хүч юм.Даралт зөвхөн хийн системд нөлөө үзүүлнэ.Тэнцвэрт байгаа хийн системийн даралтыг нэмэгдүүлэхэд тэнцвэр хийн молекул цөөн тал руугаа өөрөөр хэлбэл даралт буурах тал руу шилжинэ.

Ш  Бодисын гадаргуугаагаас хамаарч химийн урвалын хурд өөрчлөгддөг.Гадаргууг жижиглэх, бутлах замаар химийн урвалын хурдыг  түргэсгэдэг.

Шулуун ба эргэх урвалын хурдууд тэнцэж урвалын бүтээгдхүүн ба эх бодисын концентраци үл өөрчлөгдөх динамик төлөв байдлыг химийн тэнцвэр гэнэ. Химийн тэнцвэр тогтсон үед бодисын тогтмоллоор хадгалагдаж байгаа концентрацийг тэдгээр бодисын тэнцвэрийн концентраци гэнэ. Гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр эсрэг зүгт явагдах хоёр урвалын хурд тэнцүү биш болохыг химийн тэнцвэрийн шилжилт гэнэ. Гадаад хүчин зүйлсийн нөлөөг зогсооход шинэ нөхцөлд шинэ тэнцвэр дахин тогтдог. Ле-Шательегийн зарчим: Тэнцвэрт байгаа тогтолцоонд гадны ямар нэг хүчин зүйлсээр үйлчилбэл уг үйлчлэлийг бууруулах чиглэлд тэнцвэр шилжинэ.

Ашигласан ном:   Анагаахын хими-1  Цээк

    Хими.   Н.Даваасүрэн   2005он

Био-органик  биш хими  Б. Сүхбаатар

 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)